top of page

ГАШУУНСУХАЙТ АВТО ЗАМЫН ЛУЙВАР

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км авто замыг 2010 онд MCS компани өөрийн хөрөнгөөр барьж,  2013 онд Засгийн газар Хөгжлийн банкны 170 тэрбум төгрөгийн зээлээр худалдаж авч, “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлсэн түүхтэй.  



          Уг зээлийг нүүрс тээврийн замын хураамжаар төлөхөөр тооцож, зам эзэмшигч байгууллагын урсгал зардал, тухайн жилд хийгдэх зам засварын төсөв зэрэг олон зардлыг шингээсэн нэг удаад 500,000 төгрөгийн дэлхийд байхгүй өндөр үнэтэй ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР-ийг тээвэрчдээс авах болсоор даруй 11 жил болжээ.

Тодруулбал 2013-2023 онд 173.7 сая тонн нүүрс тээвэрлэж нийт 675.2 тэрбум төгрөг буюу Хөгжлийн банкны 170 тэрбум төгрөгийн зээлийг 4 дахин нугалж төлөх хэмжээтэй хураамж төвлөрүүлсэн байна.

Гэтэл зам засварт орлогынхоо ердөө 20 гаруй хувийг төсөвлөж, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн бусад төслүүдийг санхүүжүүлж ирсний улмаас хэдэн зуун тээвэрчдийн амь нас эрсдэж, эд хөрөнгөөрөө хохирсоор байна.

“Эрдэнэс Монгол” ХХК, “Гашуунсухайт авто зам” ХХК анх замын хураамжийн үнийг тогтоохдоо тооцож байсан үндсэн суурь үзүүлэлт болох банкны зээл төлөгдөж, ачаа эргэлт буюу тэдний орлого 3.2 дахин нэмэгдсэн  өөрчлөлт гарсан тул 10 гаруй жилийн өмнө тогтоосон үнээ шинэчлэн, замын хураамжаа бууруулж, ХҮНД НӨХЦӨЛД БАЙГАА ТЭЭВЭРЧДИЙН НУРУУГ АМРААХ ЦАГ АЛЬ ХЭДИЙН БОЛСОН БАЙХАА!

bottom of page